Coke’n Beat наадам

Coke’n Beat амьд хөгжмийн наадам

Coke’n beat амьд хөгжмийн наадам нь шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн мэдрэмжийг хүргэх зорилготойгоор 2007 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар амжилт бүтээлээр дүүрэн 5 жилийг үджээ.

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг, тэднийг хөглөж, хүсэл тэмүүлэлээрээ жигүүр хийн нисэх боломжийг олгож байдаг Coke`n beat уралдаант шоунд

  • 2007 онд Булсара хамтлаг
  • 2008 онд Зүгээр л хамтлаг
  • 2009 онд The Lemons
  • 2010 онд L Guards
  • 2011 The Compass хамтлагууд шалгарч

Азийн орнуудаас шалгаран ирсэн амьд хөгжим сонирхогч залуучуудтай хамт “Asian Beat” олон улсын амьд хөгжмийн уралдаант наадамд оролцох эрхээр шагнуулдаг уламжлалтай.

“Asian beat” наадам

“Asian Beat” олон улсын наадам нь амьд хөгжим сонирхогч хамтлагуудийн оролцдог хамгийн том уралдаант наадам юм. Азийн бүс нутгийг хамруулан зохион байгуулагддаг ба жил бүр орон нутагтаа болон үндэсний уралдаанд шалгарсан ялагчид нь “Grand Final”-д оролцоно. Тэдгээр нь Азийн амьд хөгжим сонирхогч том хамтлагуудтай нэг тайзан дээр хамт тоглох боломжтой болдог юм.

1998 онд Yamaha корпораци нь энэхүү үйл явдлыг “Band Alert” гэдэг үйл ажиллагаагаар эхлүүлсэн бөгөөд 2001 оноос “Asian Beat” хэмээн нэрийг нь өөрчилжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн нэртэй тоглогчид шүүгчээр оролцож байна. Nathan East, Wes Borland, Tommy Aldridge болон Sonny Emory гэх мэт.

“Asian beat 2011” наадмын финалын тоглолт 11-р сарын 13 нд Өмнөд Солонгос улсад амжилттай зохион байгуулагдсан. Нийт 11 улс оролцож “Coke’n beat 2011” наадмын ялагч The Compass хамтлаг Монгол улсынхаа амьд хөгжим сонирхогч залуусаа төлөөлөн амжилттай оролцож “Шилдэг дуучин номинаци”-ийн тэргүүн байрын шагналыг авлаа.

БИДНИЙ УРИА

Зөвхөн АМЬД

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Yamaha brand

MCS Coca cola

ИВЭЭН ТЭТГЭГЧ

Yamaha brand

MCS Coca cola

2008 он “Зүгээр л” хамтлаг

Тотал мэдээ
Шинээр нэмэгдсэн