Asian Beat наадам

Asian Beat амьд хөгжмийн наадам

Asian Beat гэж юу вэ?
Asian Beat нь Ази тивийн хэмжээнд амьд хөгжмийн шинэ залуу хамтлагуудын дунд зохион байгуулагддаг хамгийн том наадам тэмцээн юм.
Жил бүр Asian Beat-д оролцож буй орнууд өөрийн улсаа төлөөлүүлэн хамгийн шилдэг шинэ залуу хамтлагаа явуулдаг бөгөөд тэд нэгэн дээвэр дор нэг ижил тайзан дээр цугларч Ази тивийн шилдэг залуу хамтлаг номинацийн төлөө амьд хөгжмөөр тулалддаг юм.
Ямаха корпораци нь анх 1998 оноос эхлэн энэхүү арга хэмжээг Band Alert нэрийн дор эхлүүлж байсан бөгөөд 2001 оноос Asian Beat хэмээн нэрийг өөрчилсөн юм. Asian Beat наадамд дэлхийн нэртэй артист, хөгжимчид хүрэлцэн ирж тэмцээний шүүгчээр ажилладаг бөгөөд жишээ дурдвал:

Nathan East, Wes Borland, Tommy Aldridge, Sonny Emory, Billy Sheehan, James LoMenzo and Akira Jimbo зэрэг артистууд хүрэлцэн ирдэг юм.

AREA HEAT

Indonesia, Malaysia, Thailand, South Korea, Mongolia, Russia, Taiwan, Singapore, Hong Kong

Тотал мэдээ
Шинээр нэмэгдсэн