11454545    70114545

Ангилал

   11454545    70114545

Шинэ жилийн баярын салютын худалдаа эхэллээ

Өвөл болж цас орон шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Ихэнх хүмүүсийн хувьд шинэ жилийн баяр нь гацуур модны наадам, гэр бүлийн баяр, салют буудуулах гэх мэт олон зүйлийг илтгэдэг.

Энэхүү зөвлөмж нь та бүхэнд салютыг хаанаас, хэрхэн юуг анхаарч худалдан авах, өөрийн болоод бусдын аюулгүй байдлын төлөө хэрхэн ашиглах талаар зааварчлах болно.

Жил бүр мянга мянган хүн салютын буудлагаас түлэгдэх, гэмтэл бэртэл авдаг нь олон зүйлээс шалтгаалдаг. Хэрэв та эдгээр хүмүүсийн нэг болохыг хүсэхгүй байгаа бол, мөн гэр бүлдээ зориулан шинэ жилийн баяраар салют буудуулахаар төлөвлөж багаа бол доорх зөвлөмжийг салют худалдан авахдаа болон ашиглахдаа анхаараарай:

АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ САЛЮТ ХУДАЛДАН АВАХ
• Найдвартай, нэр хүндтэй газраас худалдан авах
• Худалдан авч буй салютын хайрцаг, савлагаа нь үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээллийг бүрэн агуулсан байх
• Шошго нь үзүүлэлт, нэр модел, үйлдвэрлэсэн газрын хаяг холбоо барих мэдээллийг агуулсан байх
• Хэрэв салют нь шошгогүй байвал хууль бус, аюултай тэсэрч дэлбэрэх бодисоор хийсэн байх өндөр магадлалтай
• Хэрэв таны худалдан авч буй салют шошгогүй байвал өөр газраас худалдан аваарай

САЛЮТ БУУДУУЛАХАД БЭЛДЭХ
• Албан ёсны зөвшөөрөлтэй салют буудуулах
• Утас болон лавлах, цагдаа, онцгой байдлын албанаас албан ёсны зөвшөөрөлтэй борлуулагчийн талаар мэдээллийг авах
• Насанд хүрсэн хүн байх
• Салютыг насанд хүрээгүй хүүхдэд өгөхгүй, ойртуулахгүй байх
• Салютыг буудуулж буй хүн нь аюулгүйн шил, бээлий өмссөн байх, арих согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай
• Салютын шошго, зааварчилгаатай нарийн танилцаж мэдсэн байх, зааварчилгааны дагуу ашиглах
• Тэгш, хатуу гадаргуу дээр салютыг байршуулах
• Буудуулах гэж буй салютын ойр хавьд шатамтгай зүйл, тэсэрч дэлбэрэх бодис, бусад салютаас хол байлгах
• Салютын буудлагыг хамгийн багадаа 30 м-ийн зайнаас үзэх
• Хүн ам, байшин барилга төвлөрөсөн газарт буудуулахгүй байх
• Гэртээ, байшин, барилга дотор салют буудуулахгүй байх

 

Бусад мэдээ

Сэтгэгдэл оруулах

Таны нэр

Сэтгэгдэл

Facebook

YouTube