Би бишгүүр тоглож чадна

Би бишгүүр тоглож чадна

2008-2009 оны хичээлийн жилд Ямаха фирмийн албан ёсны төлөөлөгчийн газар нь БСШУЯ, Азийн Хөгжлийн банкны Боловсролын Хөгжлийн хөтөлбөрийн албатай хамтран Хөгжмийн боловсролыг дэмжих зорилготойгоор Бишгүүр хөгжмийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус сургалтанд 30 цогцолбор сургуулийн 57 хөгжмийн багш 3000 суралцагч хамрагдлаа. Сургалтыг Японы мэргэжилтэн багш Казутака Мизумото, төслийг удирдан зохион байгуулах багтай хамтран хөгжмийн багш нарыг 3 удаагийн давтан сургалтанд хамруулж 35 сургагч багш бэлдлээ. Тус сургалтанд хэрэглэгдэх хөгжмийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг Ямаха фирмийн албан ёсны төлөөлөгчийн газар үнэ төлбөргүй нийлүүлэн хөгжмийн боловсролыг дэмжин ажиллаж нийгэмд явуулж байгаа үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг танилцуулж байна.

Тотал мэдээ
Шинээр нэмэгдсэн